Холбоо барих

Танилцуулга

Жижиг дунд үйлдвэрийн зориулалттай тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг гаалийн албан татвараас чөлөөлнө
Жижиг дунд үйлдвэрийн зориулалттай тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг гаалийн албан татвараас чөлөөлнө

Улсын Их Хурлын чуулганы 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар нарын нэр бүхий 8 гишүүний өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүдийг баталсан билээ.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр дээрх хуулиудын талаар мэдээлэл хийсэн юм.

Тэрбээр “Энэ хууль 2017 оны гуравдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх бөгөөд хуулийн зорилго нь жижиг дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг 2019 он хүртэл гаалийн албан татвараас чөлөөлөх юм. Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар зарим асуудлыг зохицуулсан байгаа. Тухайлбал, 2017 оны нэгдүгээр сарын 01-нээс гуравдугаар сарын 01-нээс өмнө жижиг дунд бизнес эрхлэгчид гаалийн татвараа төлөөд хууль хэрэгжиж эхэлсний дараа төлсөн татвараа буцаан авах боломжтой болж байгаа” хэмээгээд уг хууль нь жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжсэн төрийн бодлогын нэг хэсэг гэдгийг цохон тэмдэглэв.

Харин нэмэгдсэн өртгийн албан татварын хөнгөлөлт болон гаалийн татварын чөлөөлөлтөд хамрагдах тоног төхөөрөмж, сэлбэр хэрэгслийн жагсаалтыг Засгийн газрын тогтоолоор баталдаг. Иймд дээрх асуудалтай холбоотой өөрийн санал, хүсэлтийг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад хүргүүлснээ Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар мэдээллийнхээ төгсгөлд хэлсэн юм

Ж.Ганбаатар: Аж ахуй эрхэлнэ гэдэг нь гэмт хэрэг биш
Ж.Ганбаатар: Аж ахуй эрхэлнэ гэдэг нь гэмт хэрэг биш

Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл УИХ-ын зарим гишүүдийг санал зөрөлдөхөд хүргээд байна. Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэж, гишүүд эсрэг тэсрэг байр суурь илэрхийлсэн.

Дээрх хуулийн төслийн ажлын хэсэгт орж ажилласан УИХ-ын гишүүн Ж.Ганбаатартай ярилцлаа.

Ж.ГАНБААТАР: АЖ АХУЙ ЭРХЭЛНЭ ГЭДЭГ НЬ ГЭМТ ХЭРЭГ БИШ

- Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд бизнес эрхлэгч аж ахуй нэгж байгууллагад хариуцлага тооцох тухай шинэ заалт орч ирсэн. Та бол эсэргүүцэж байгаа хүний нэг. Энэ талаар тодруулахгүй?

- Эрүүгийн тухай хууль 2000 оны эхээр батлагдсан. Одоо хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа хуулиар аж ахуй нэгжийг хариуцлагад татдаггүй. Мөн аж ахуй нэгж, бизнесийн байгууллагыг ганцхан зүйл заалтаар эдийн засгийн гэмт хэрэгт тооцож зүйлчилж ирсэн. Гэтэл шинэ хуулиар 36 зүйл ангиар зүйлчлэхээр оруулж ирлээ. Засгийн газар, хууль санаачлагч нар юу гэж хэлж байгаа вэ гэхээр “2015 онд оруулж ирсэн Эрүүгийн хуульд 56 зүйл заалтаар шийтгэл оногдуулахаар байсныг харин ч багасгасан” гэж тайлбарлаж байна.

            Манай улсын Эрүүгийн хууль маань Германаас эхтэй. Гэтэл Германд аж ахуй нэгжээ эрүүгийн хэрэгт татдаггүй. Тэгэхлээр аж ахуй нэгжийг яагаад ийм байдалд оруулж байна гэхээр гадны  байгууллагын дарамт явж байна гэж харж байгаа. “Танайх ингэж хуульдаа өөрчлөлт оруулахгүй бол зээлжих зэрэглэлийг бууруулна” гэж хэлдэг гэдэг тайлбарыг Засгийн газар болоод хууль санаачлагч нар ярьж байна. Энэ бол маш өнгөцхөн асуудал юм. Ямар ч хүн аж ахуй нэгж, бизнесийн үйл ажиллагаа эрхлэхдээ санаатайгаар бусдыг хохирооё, нийгэмд, төрд хохирол учруулья гэж хийдэггүй. Терроризм, мөнгө угаах зэрэг онц ноцтой гэмт хэргийн хувьд бол өөр хэрэг байх. Аж ахуй нэгжийг маш олон зүйл заалтаар хэрэгт татаж байгаад нь би эсэргүүцэж байгаа юм. Аливаа нэг байгууллага хэрэгт холбогдсон тохиолдолд хувь хүн, захирал удирдлагуудыг нь эрүүгийн хариуцлагад татаж байгаа. Түүн дээр нэмээд байгууллагыг нь буруутгаж, маш их хэмжээгээр торгох мөн татан буулгана гэх зэргээр хэрэгт холбогдуулах нь өөрөө шударга бус байгаа юм.

-Тодруулбал, нэг хэрэг дээр эзнийг нь татахын хажуугаар байгууллагыг нь бүхэлд нь хэрэгт буруутгахаар заалт орсон гэсэн үг үү?

-Тийм ээ. Байгууллага, байгууллагын удирдлагад нь гээд хоёр давхар хариуцлага үүрүүлэх болоод байна гэсэн үг. Германд хуулийн этгээдийг хариуцлагад татдаггүй. Иргэн гэдгээрээ хүн хариуцлага хүлээдэг. Төрийн албан хаагч, бизнес эрхлэгч, иргэн бүх хүн иргэн гэдгээрээ хариуцлага хүлээж байхад нэмээд хуулийн этгээд бизнес эрхэлж байгаа гэдгээр нь давхар хариуцлага хүлээлгэнэ гэдэг болохгүй зүйл. Энэ тал дээр би ажлын хэсэг дээр эсрэг байр суурьтай байсан. Энэ хуулийн 18-р бүлэгт эдийн засгийн гэмт хэргийг бүхэлд нь зүйлчилсэн байгаа. 36 зүйл, заалт би. Тодруулбал, Есдүгээр зүйлд “Хуулийн этгээдэд ял оногдуулах эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл” гэж тусгасан байгаа. Бизнес эрхлэгчид өөрсдөө болон байгууллагаараа хариуцлага хүлээх заалт орчихсон. Тийм учраас л би эсэргүүцээд байгаа юм.


- Нийт 36 зүйл дээр байгууллага аж ахуй нэгжийг буруутгах юм байна. Тухайлбал, ямар хэргүүд дээр эзнээс нь гадна байгууллагыг нь буруутайд тооцож байгаа юм бэ?


- Зах зээл дэх өрсөлдөөнийг хязгаарлах, устгах зорилгоор зүй ёсны монополь байдалтай аж ахуй эрхлэгчид үгсэн хуйвалдах, хэлцэл хийж зохиомлоор бараа, бүтээгдэхүүний хомсдол бий болгосон, бараа, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалтыг зогсоосон, хэмжээг хязгаарласан, бараа, бүтээгдэхүүнд үндэслэлгүйгээр хэт өндөр үнэ тогтоосон, өрсөлдөгч аж ахуйн нэгж, иргэний аж ахуйн үйл ажиллагааг зах зээлд оруулахгүй хясан боогдуулж бусдад их хэмжээний хохирол учруулсан бол нэгээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан. Эзнийг нь ингэж шийтгэхийн хажуугаар аж ахуй нэгж байгууллагыг нь татан буулгах ч юм уу их хэмжээний мөнгөөр торгоно гэсэн үг.

Валют, үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшид нөлөөлөх, Татвар төлөхөөс зайлсхийх, Патент, зохиогчийн эрхийг хулгайлах, Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх гээд маш олон зүйлд тухайн хэрэг үйлдсэн хүнээс гадна давхар байгууллагад нь хариуцлага тооцох гэж байна. Энэ бол маш буруу асуудал болж байна.

- Байгууллагын нэг удирдах ажилтан алдаа гаргасан тохиолдолд тухайн компани аж ахуй нэгжид бүхэлд нь хариуцлага тооцох болж байна?

- Тухайн байгууллагын дансыг нь хаана, татан буулгана гэж байгаа юм. Байгууллагыг тэр чигт нь татан буулгана гэдэг өөрөө улсад маш их хохиролтой. Тухайн байгууллага 800 хүнтэй байвал 800 хүн ажилгүй болно гэсэн үг. Уг нь захирал нь хариуцлага хүлээгээд компани нь үйл ажиллагаа нь үргэлжилж байх ёстой. Жишээлбэл,  Вольксваген гээд машины хэргийг та бүхэн санаж байгаа байх. Вольксвагены үйлдвэр нь уг машиндаа дизель түлш ялгаруулж байгаа бохирдлын хэмжээг бага гаргадаг төхөөрөмж зохиомлоор тавьсан байдаг. Утаа нь бага гарч байна гээд заагаад байсан. Үнэн хэрэгтээ тийм биш байгаа нь баригдаад маш их хэмжээний торгуулийг тус компанид оногдуулсан. Энэ машин зарагдаж буй бүх улс орнууд торгууль ноогдуулсан. Герман, Америка, Солонгос гээд. Хэрвээ дээрх жишээг харах юм бол энэ компанийн үйлдвэр Монголд байх юм бол торгоно, татан буулгана, хаана гэсэн үг шүү дээ. Дэлхийд Германчууд эрүүгийн, иргэний, захиргааны хэргийн хуулийн эхийг гаргаж ирсэн хүмүүс. Германчууд аж ахуй нэгжүүдийг хуульчилж хариуцлага татаагүй байхад бид ингэж хуульчилдаг нь буруу. Гол зангилаа нь тэр. 


- Хуулийн заалтуудыг харахад эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэрэгт дандаа хорих ял оногдуулахаар заасан байна. Угтаа бол зарим хөнгөвтөр хэрэгт хорих гэхээсээ илүүтэй уян хатан хандах хэрэгтэй байх л даа?

- Эрүүгийн хуулийн зарим зүйл заалтыг харахад шийтгэлийн хувьд олон сонгох санкцтай болсон. Хүлээх хариуцлага дотор торгоно, гэрийн хорионд оруулна, тусад нь хөдөлмөр эрхлүүлнэ, хорино гэсэн дөрвөн санкцтай байгаа. Гэтэл эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх гэхээрээ дандаа хорино гэсэн нь давамгайлж байгаа байхгүй юу. Мөнгөн торгууль ч юм уу, албадан ажил хийх гэдэг санкц байх ёстой. Гэтэл тийм юм алга. Тухайлбал “Бага насны хүүхэд болон өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд гэмтэл учруулсан бол 6 сараас нэг жилээр зорчих эрхийг хязгаарлах, мөнгөн торгуул ноогдуулах ...” гээд заасан. Сонгох санкц гэдэг маань үүнийг хэлж байгаа юм. Энэ заалтыг шүүгч алийг нь ч авч хэрэглэх эрхтэй болж байгаа юм. Гэтэл эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэнэ гэхээрээ л шууд хорино цагдана гэдэг байж болохгүй.

- Байгууллагад хариуцлага тооцдог тийм улс орон байдаг юм уу?

- Хорь гаруй улсад байдаг юм байна. Тухайлбал, АНУ-д онцгой нөхцөлд байгууллагад хариуцлага хүлээлгэдэг. Мөнгө угаах, террорезм ч юм уу, эсвэл улс орны аюулгүй байдалд хохирол учруулсан, олон хүнийг залилан мэхэлсэн нөхцөлд үйл ажиллагаа нь зогсоож болдог. Гэтэл монголын өнөөгийн нөхцөлд дээрх зүйл заалтыг ашиглах боломжгүй гэж харж байна. Бид өнөөдөр хөгжил, дэвшил ярихаас биш Аж ахуйн нэгжийг татан буулгах, үйл ажиллагааг зогсоох гэдэг байж боломгүй зүйл. Магадгүй АНУ-ын хэмжээнд хүрсэн тэр цагт байж болох юм.

Ж.Ганбаатар: Үндэсний үйлдвэрлэл гэж байхаас гадна үндэсний үйлчилгээ гэж байх ёстой
Ж.Ганбаатар: Үндэсний үйлдвэрлэл гэж байхаас гадна үндэсний үйлчилгээ гэж байх ёстой

Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатарын тухай нийтлэл  /"VIP expert" сэтгүүл 2017.03.03/


Тэрээр эдийн засагч, хуульч мэргэжилтэй. 1996 онд Оргил худалдааны төвийг үүсгэн байгуулж, 2015 он хүртэл уг төвийн ерөнхий захирал, зөвлөхөөр ажиллаж байв. Ж.Ганбаатар 2004 оноос улс төрд орох эхний алхмаа хийсэн гэж болох юм. Учир нь тэрээр 2012 он хүртэл Баянгол дүүргийн Засаг даргын зөвлөхөөр найман жил, 2008-2012 онд НИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгчээр сонгогдон ажиллаж байлаа.

Налайх дүүргийн уугуул, Налайх хотын 10 жилийн дунд сургуулийг төгссөн тэрээр 2016 оны УИХ-ын сонгуульд Баянгол дүүргээс нэр дэвшин сонгогдсон. “Оргил” худалдааны төвөө анх Баянгол дүүрэгт нээж, тус дүүргээс өнөөгийн амжилтын гараа нь эхэлсэн учраас Баянголоос нэр дэвшсэн бололтой.  

Худалдааны салбарт 20 жил аж ахуй эрхэлсний эцэст Ж.Ганбаатар “Монгол төрийн ой санамжинд Монгол хүн байх ёстой” гэсэн слоган үгээр гарч ирэв. Түүнийг тун ч хариуцлагатай, идэвхтэй гишүүн болохыг намрын ээлжит чуулганы ирц, хуралдаа суусан байдлаас харж болно. Тодруулбал,

Намрын ээлжит чуулган нийт 34 удаа хуралдахад 30-д нь оролцож, найман удаа үг хэлж, 11 удаа асуулт асуужээ. Энэ нь 166 цаг хуралдсанаас 144 цагт нь суусан гэсэн үг.

Тэрээр Хууль зүйн болон Эдийн засгийн байнгын хорооны идэвхтэй гишүүдийн нэг бөгөөд УИХ-ын Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны даргын албыг хавсран гүйцэтгэж байна.

Түүний харьяалагдах байнгын хороодыг харсан ч тэр, хариуцсан хороог нь анзаарсан ч тэр, УИХ-д нэр дэвшихдээ баримталсан зарчмыг бодолцсон ч тэр бизнес эрхлэгчдийг хүн, иргэн гэдэг үүднээс харж, хандаж байхыг дахин дахин хэлж, сануулж байсан юм. Ингээд намрын чуулганд илэрхийлсэн байр суурийг нь эргэн нэг санацгаая.

 

“МОНГОЛ ТӨРИЙН ОЙ САНАМЖИНД МОНГОЛ ХҮН БАЙХ ЁСТОЙ” Ж.ГАНБААТАР


Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл УИХ дээр унасан. Тэгвэл уг хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдэх үеэр төсөлд засч, сайжруулах олон зүйл байна гэж үзээд хойшлуулах санал гаргав.

Ж.Ганбаатар хуулийн төслийн тодорхой зүйл заалтыг дурдаад "УИХ, Засгийн газар бизнес эрхлэгчдийг дэмжихийн оронд 500 гаруй төрлийн торгууль ногдуулна гэжээ. Гэтэл торгуулийг явж явж ЖДҮ-чид л төлж таарна. Ядаж тэднийг хөл дээрээ боссоны дараа ийм хууль гаргаж болохгүй юу" гэж бизнес эрхлэгчид тэр дундаа ЖДҮ-ийг төлөөлөн байр сууриа илэрхийлсэн.

Түүний байнгын хороо, чуулганы хуралдаанд илэрхийлсэн байр суурийг үүсгэн байгуулсан компаниудтай нь холбон ойлгох хэрэггүй гэлээ.

Ж.Ганбаатарын намрын ээлжит чуулганы хугацаанд боловсруулж, батлуулсан хуулийг энд дурдаж болох юм. 2014 оны 6 дугаар сард УИХ-аас ЖДҮ-ийн зориулалттай тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг гаалийн албан татвараас 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл чөлөөлөхөөр шийдвэрлэсэн юм.

Тэгвэл ЖДҮ-ийн санхүүгийн тогтвортой хөгжлийг дэмжиж, орчин үеийн инноваци, дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэхэд нь татварын бодлогоор дэмжих үүднээс дахин нэг жилийн хугацаатай гаалийн албан татвараас чөлөөлөх хуулийн төсөл санаачилж, өргөн барьсан нь гишүүдийн олонхийн дэмжлэг авсан юм.

Ингэж тэрээр Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны даргын үүрэг, ролио улам баталгаажуулаад авлаа.

Эрүүгийн хуулиар аж ахуйн нэгж эрхлэгчдийн эрх, ашиг ихээхэн хөндөгддөг. Тэгвэл өнгөрсөн жилүүдэд Эрүүгийн хуулийн хэрэгжилт бизнес эрхлэгчдэд хүндээр тусдагийг нүдээр харж, компанийн удирдлагууд түүнээс болж ихээхэн дарамтад ордгийг мэдэхийн хувьд Ж.Ганбаатар гишүүн болсных тэдний өмнөөс дуугарав.


ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ ГЭЖ БАЙХААС ГАДНА ҮНДЭСНИЙ ҮЙЛЧИЛГЭЭ ГЭЖ БАЙХ ЁСТОЙ. Ж.ГАНБААТАР


Тэрээр "аж ахуй эрхэлнэ гэдэг гэмт хэрэг биш, бизнес эрхлэгчдийг гэмт хэрэгтэн гэж битгий хар" хэмээн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр нилээд ширүүхэн хэллээ.

Түүний ундууцлыг хүргэсэн гол зүйл бол тухайн компанийн удирдлага нь иргэн гэдэг утгаараа хууль зөрчсөн бол Эрүүгийн хариуцлага хүлээсээр байтал аж ахуй эрхэлснийхээ төлөө торгууль төлдөг явдал юм.

Хүн бүрт хууль эрх тэгш үйлчлэх ёстой байтал бизнес эрхлэгч байлаа гээд давхар хариуцлага хүлээдэг байдлыг таслан зогсоох хэрэгтэй гэлээ. Цаашлаад ААН-ийг татан буулгана, тусгай зөвшөөрлийг цуцална гэдэг бол хэрээс хэтэрсэн хатуу заалт гэж тэрээр үзэж байна.

Засгийн газраас 1,5 тэрбум төгрөгөөс доош орлоготой, тодорхой дөрвөн салбарт үйлдвэрлэл эрхэлж буй ААН-ийн орлогын албан татварыг 90 хувиар хөнгөлж, нэг хувь болгох хуулийн төсөл өргөн барьж, батлуулсныг бага хэмжээний дэмжлэг гэж Ж.Ганбаатар тодорхойлж байна. Харин 2018 эсвэл 2019 онд 1,5 тэрбум төгрөгөөс доош орлоготой бүх ААН-ийг уг татварын хөнгөлөлттэй хамруулна гэдэгт итгэлтэй байгаагаа хэвлэлд өгсөн ярилцлагадаа илэрхийлжээ.

Харин ААН, иргэдийн эрх, ашиг тодорхой хэмжээнд хөндөгдөх ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдахын тулд тус байгууллагаас тавьж байгаа шаардлагыг биелүүлэхээс өөр аргагүй гэж Ж.Ганбаатар үзэж байна.

Энэ мэтчилэн Ж.Ганбаатар бизнес эрхлэгчдийн эрх, ашгийн төлөө дуугарсаар байх болно гэдгээ илэрхийлсэн, энэ дагуу ч дуугарсаар байна. Гэхдээ зарим асуудалд улс орны том эрх, ашгийг урдаа тавих, хэт явцуу хүрээнд асуудалд хандахаас сэрэмжлэх нь зүйтэй болохыг түүнд хандаж хэлье. Давс, хужрыг нь тааруулах л хэрэгтэй.

 

Баянгол дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудын төгсөх ангийн сурагчдын дунд зохион байгуулж буй “Шилдэг Бизнес Төсөл” шалгаруулах уралдааны шилдэг 20 оролцогчид тодорлоо
Баянгол дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудын төгсөх ангийн сурагчдын дунд зохион байгуулж буй “Шилдэг Бизнес Төсөл” шалгаруулах уралдааны шилдэг 20 оролцогчид тодорлоо

            УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын санаачилгаар Баянгол дүүргийн ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдын дунд зарласан "Шилдэг бизнес төсөл" уралдаан зарласан билээ.

Уралдаанд Нийслэлийн Баянгол дүүргийн Ерөнхий боловсролын төрийн болон төрийн бус өмчийн сургуулиудын төгсөх 12 дугаар ангийн сурагчид хамрагдаж байгаа юм.

Төгсөх ангийн сурагчдын бүтээлч сэтгэлгээ, бизнес санааг хөгжүүлэх, тэдэнд урам зориг өгөх зорилготой уг уралдаанд 400 гаруй төсөл ирүүлсэнээс эхний шатанд 80 төсөл шалгарчээ.         Эдгээр 80 төслөөс практик ач холбогдол, хэрэгжих боломж, эдийн засгийн тооцоолол, үр өгөөж зэргийг харгалзан үзэж, шилдэг 20 төслийг шалгаруулсан гэж уралдааны шүүгчид мэдээллээ.

            Хоёр дугаар шалгаруулалт 4 дүгээр сарын 2,3-ны өдрүүдэд зохион байгуулахаар болсон бөгөөд дээрх шилдэгээр шалгарсан 20 сурагчид өөрсдийн төслөө шүүгчдийн өмнө танилцуулж хамгаалах юм.

"Шилдэг бизнес төсөл" уралдааны шилдгүүд: 

Улсын Их Хурлын гишүүнтэй ярилцах цаг
Улсын Их Хурлын гишүүнтэй ярилцах цаг


Өнөөдөр "Шилдэг бизнес төсөл" уралдааны шилдэг 20 сурагчид төслөө танилцуулав
Өнөөдөр "Шилдэг бизнес төсөл" уралдааны шилдэг 20 сурагчид төслөө танилцуулав

Онцлох арга хэмжээ

Ачааллаж байна ..