УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын санаачилгаар Баянгол дүүргийн ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдын дунд зарласан "Шилдэг бизнес төсөл" уралдаан зарласан билээ.
Уралдаанд Нийслэлийн Баянгол дүүргийн Ерөнхий боловсролын төрийн болон төрийн бус өмчийн сургуулиудын төгсөх 12 дугаар ангийн сурагчид хамрагдаж байгаа юм.
Төгсөх ангийн сурагчдын бүтээлч сэтгэлгээ, бизнес санааг хөгжүүлэх, тэдэнд урам зориг өгөх зорилготой уг уралдаанд 400 гаруй төсөл ирүүлсэнээс эхний шатанд 80 төсөл шалгарчээ. Эдгээр 80 төслөөс практик ач холбогдол, хэрэгжих боломж, эдийн засгийн тооцоолол, үр өгөөж зэргийг харгалзан үзэж, шилдэг 20 төслийг шалгаруулсан гэж уралдааны шүүгчид мэдээллээ.
Хоёр дугаар шалгаруулалт 4 дүгээр сарын 2,3-ны өдрүүдэд зохион байгуулахаар болсон бөгөөд дээрх шилдэгээр шалгарсан 20 сурагчид өөрсдийн төслөө шүүгчдийн өмнө танилцуулж хамгаалах юм.
"Шилдэг бизнес төсөл" уралдааны шилдгүүд: